Latest Posts

Thursday, April 1, 2010

Үнэт эдлэлийг хэрхэн арчлах вэ?


Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн өнгөн хэсэгт арьсны үхэжсэн эс, тос наалдсанаас тодорхой хугацааны дараа өнгөө алддаг. Тиймээс зайлшгүй өнгийг сэргээж цэвэрлэх шаардлага гардаг учраас энэ удаа та бүхэнд энгийн аргуудаас зөвлөе.

Хэрвээ таны хүссэн үр дүнг өгч чадахгүй бол зориулалтын үнэт эдлэл цэвэрлэгч шингэн бодис бүхий алчуураар цэвэрлэж болно. Гэхдээ бүх үнэт эдлэл уг бодист тэсвэртэй байдаггүй тул худалдаж авахаасаа өмнө дэлгүүрийн худалдагч болон мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн гялалзуулагч тусгай бодис нь хир толбыг арилгахгүй байгаа тохиолдолд зөөлөн чийгтэй алчуураар сайн цэвэрлээрэй.

Хатуу эрдэнийн чулуу: Алмас индранил, бадмаараг, анарыг маш болгоомжтой цэвэрлэж, шингэн бодисыг халуун усанд хийгээд шинэ шүдний сойзоор хир толбыг цэвэрлэнэ.

Арчилгаа шаарддаг эрдэнийн чулуу: Маргад эрдэнийн чулуу ус тогтоодоггүй тул цэвэрлэхэд их хэцүү байдаг. Тэгш гадаргуутай болгохын тулд зориулалтын тосонд хийгээд тэгшилж толигор өнцгүүдийг гаргадаг. Тиймээс ус, шингэн бодисоор цэвэрлэхийг хориглодог тул та өөрөө цэвэрлэлгүй мэргэжлийн хүнд хандаарай.

Мөнгө: Мөнгөн эдлэл амархан өнгөө алддаг. Гялалзсан байдлыг эргүүлэн авчрахын тулд цэмбэ, хоргойны өөдсөөр арчиж өнгөлдөг. Мөн кальц агуулсан содоор ч хөгшчүүл цэвэрлэдэгийг та сайн мэдэх байх. Ингэхийн тулд та хагас литр усанд нэг халбага хүнсний сод хийж уусгана. Шилэн эсвэл пааландсан аяганд цэвэрлэх гэж байгаа зүйлээ хийгээд, дээр нь савантай уусмалаа хийж таглаад таван минутын турш сайтар сэгсэрнэ. Гинжээ гаргаад ноосон даавуун дээр тавьж усыг шингээн авна.

Алт: Маш хурдан өнгөө алдан бүдгэрч, өнгөр тогтоодог. Савантай бүлээн усанд хийж шүдний сойзоор цэвэрлэнэ. Хэрвээ өнгө орохгүй байвал алт өнгөлөгч зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

Сувд: Сувд өөрөө чамин хээнцэр байдлыг илтгэдэг тул түүндээ тохирох арчилгаа шаарддаг. Сувс нь бөөрөнхий тул хэзээ ч халтартдаггүй харин торгомсог утас нь амархан бохирддог. Тиймээс сувдан зүүлтийг гурван жилд нэг удаа утсыг нь шинэчилж байх хэрэгтэй. Үүний тулд танд мэргэжилийн хүний туслалцаа зайлшгүй хэрэгтэй болно.

Цагаан алт: Цагаан алт нь бат бөх, чанартай тул арчилгаа шаарддаггүй. Тиймээс савантай халуун ус эсвэл алт цэвэрлэгч зориулалтын бодис байхад л хангалттай.



read more...

Аксессуар буюу гоёл чимэглэл.


Хувцсыг аксессуар /гоёл чимэглэл/-гүй төсөөлөхийн аргагуй. Ээмэг гоел чимэглэл зүүсэн эмэгтэй хүн ямар харагддаг билээ? өмдөн дээр бүс зүүвэл бас зүүгээгүй бол ямар харагддаг билээ?цаг зүүсэн зүүгээгүй гар ямар харагддаг вэ? мэдээж ялгаа их гарна. гэдэг нь туслах деталь гэсэн Франц үгнээс гаралтай бөгөөд түүхээс авч үзвэл анх баячуудын эдэлж хэрэглэдэг зүйл байжээ. Аксессуаруудын зориулалт нь хувцсаа чимэглэж өгдөг. Хувцасны дизайн шинэ өвөрмөц загвар гаргахад аксессуарын ойлголт заавал гарч ирнэ. Аксессуар нь үндсэн хувцсыг тодотгогч жижиг элементүүд юм. Аксессуарыг дотор нь үндсэн ба туслах гэж 2 ангилна.
Үндсэн аксессуар

нь малгай, бээлий, гутал, ороолт, цүнх гэх мэт юм.

Туслах аксессуар
нь нүдний шил, цаг, зангиа, таяг, зонтик гэх мэт гоел чимэглэлүүд юм. Хувцасны аксессуарын шийдэлийг хийхдээ ерөнхий зохиомжийн дагуу хэлбэр, өнгө, зохицолыг тохируулна
Малгай
хувцасны салшгүй нэг хэсэг бөгөөд өөрөөр хэлбэл малгайг шийдсэнээр хувцасны хэлбэр загварыг бүрэн төгс боллоо гэж үздэг байсан. Харин орчин үед малгай нь хувцасны зайлшгүй гүйцээгч нэг хэсэг байхаа больсон юм. Өөрөөр хэлбэл малгайны чимэглэл гүйцээгчийн үүргийг хувцасны бүрдэл хэсэг зүүлт бусад аксессуарууд орлох болсон. Гэхдээ өвлийн болон хавар намрын тусгай зориулалтын зэрэг хувцасны зориулалтаасаа шууд хамаарч гарч ирдэг. Малгай нь өнгө, фактур, хэлбэр зэргээрээ хувцастайгаа байнга зохицсон байдаг. 19-20 зууны өмнөх үеүүдийг бодвол малгайны хэлбэр хийц нь хялбар, энгийн, зохион бүтээлт эсгүүр нь хялбар болсон. Малгай нь хөгжлийнхөө явцад олон төрөл зүйл болж хөгжиж өнөөг хүрсэн байна.
Бүс
хувцсыг тогтоох, мөрөн дээр ирж буй ачааллыг багасгах буюу хувцасны жингийн зарим хэсгийг өөртөө авах үүрэгтэй бүсэлхий дахь чимэглэлийн элемент юм. Бүс нь анх үүссэн цагаасаа нийгмийн байдлыг тодорхойлох давхар үүрэгтэй байсан. Орчин үед бол хувцасны гоёл,тодотгол ч болж байгаа
Бээлий
Бээлийний анхны хэлбэрийг Египтын пирамидаас олсон /гаранд угладаг уут хэлбэртэй/. Грек Ромын үед нэг хуруутай бээлийг эмэгтэйчүүд гал тогоо барихад зориулагдаж байсан. Дундад зууны үеээс бээлий билэг тэмдгийн шинж чанартай болж рыцарь-ууд цол нэмэх, шашны еслолын үед хэрэглэдэг байв. Рококо стилийн үеээс бээлий нь эмэгтэй хүний гоелын аксессуар болж ирсэн. Орчин үед бээлийг гоелын болон хүйтнээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг болсон.





read more...

Хувцасыг цэвэрхэн өмсөнө гэдэг тийм ч хэцүү биш


Хувцасны гөлгөр болсон хэсгийг махор тамхины уусмал, эмнэлгийн спирт, өтгөн цай, цууны уусмалаар арчина.

Удаан эдэлснээс үүссэн хувцасны гялгарыг хуурай давс буюу усанд уусгасан давс, нашатырын спирт (давс 12 гр, нашатирын спирт 15 гр-ыг хоолны 2 халбага усанд найруулах)-ийн уусмалаар арчаад бүлээн усаар угааж цэвэр алчуур тавьж индүүднэ.

Өмссөн костюмыг шинэ өнгөтэй болгож болно. Үүний тулд цэвэр алчуур дэвсээд дээр нь костюмаа тавьж цэвэр даавуугаар бүтээнэ. Нашатырын спиртийн (1 литр усанд 2 хоолны халбага) уусмалд сойзоо дүрээд даавууны ширхгийн дагуу жигд сойздоно. Даавуу чийгтэй болмогц костюмаа өлгүүрт 10 минут өлгөөд дараа нь хуурай алчуур тавьж индүүднэ. Дахиад өлгүүрт өлгөөд хуурай сойзоор ширхгийн эсрэг сойздоно.

Цэвэр сойзоор зөөлөн сойздоод гөвөх буюу сэгсрэхэд хүр хорхойн авгалдай амархан арилна. Нэхий болон ноосон эдлэлийг хэдэн цаг хүйтэнд байлгаад, ха-луун байранд оруулахад температурын өөрчлөлтөөс хүр хорхойн авгалдай үхдэг. Нарны хурц гэрэл эдгээр шавьжинд цочмог нөлөө үзүүлдэг. Нэхий эдлэл, дээл, хивсийг наранд тавиад дараа нь сэгсрэх буюу сойжоор цэвэрлэнэ.

Зун цагт цайвар өнгийн ноосон даавуун костюм тоос хуралдсанаас амархан бохирддог. Костюмны тоос дарсан хэсгийг ердийн улаан баллуураар цэвэрлэнэ. Цэвэрлэх хувцсаа өлгүүрт өлгөөд баллуураар бохирдсон (зах, энгэр, ханцуй, халаас, шуумаг) хэсгийг дээрээс нъ доош нь үрнэ. Дараа нь ширүүн сойзоор сойздоно. Цахилгаан товч бохирдох юм уу товчлуур нъ гүйхдээ муу бол хуучирсан буюу хэрэггүй болсон шүдний сойзоор сойздоод вазелин нимгэн түрхээд илүүдлийг нь зөөлөн цаасаар авна.

Сүлжмэл эдлэлийг өлгүүрт өлгөхөд сунаж хэвээ алддаг. Иймээс эвхээд гялгар уутанд хадгалах нь зүйтэй.
Удаан биш хэрэглэсэн хувцас хунарыг нашатырын спиртийн (аяга усанд 1 цайны халбага) сул уусмалд норгосон сойзоор сойздоод индүүднэ. Ингэснээр өнгө нь гэрэлтэх ба тоос нь арилдаг.

Ямаан хилэн, хээтэй хилэнг цэвэрлэх.
Хүнсний зүйлээс бохирдсон ямаан ба хээтэй хилэнг цэвэрлэхдээ эхлээд ууранд бариад эмнэлгийн бзлон нашатырын (аяга усанд 1 хоолны халбага) спиртийн бүлээн уусмалд норгосон үстэй даавуугаар арчина.
Цагаан ямаан хилэнг бензинтэй хольсон төмсний гурилаар (хагас аяга бензинд 2 атга) цэвэрлэнэ. Гурилаа түрхээд хатаасны дараа нухна. Ингэж цэвэрлэхдээ галаас хол байлган аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Хээтэй хилэнг тоос сорогч, ширүүн сойзоор цэвэрлэж үл болно. Үүнийг зөөлөн сойзоор тоосыг аваад бензинд норгосон хөвөнгөөр арчиж хатаасны дараа эмнэлгийн спирттэй хөвөнгөөр цэвэрлэнэ. Хээтэй болон ямаан хилэн эдлэлийг ацетон, цууны ханд, халуун усаар (50 градусаас илүү) цэвэрлэж үл болно.

Тансар хилэнг цэвэрлэх. Тоосыг нь цэвэрлэхдээ нашатырын спирттэй (5-6 литр усанд 1 хоолны халбага) хүйтэн усанд 15 минут дэвтээнэ. Дараа нь сайн чанарын савангийн хөөстэй хүйтэн усанд хийж базна, харин мушгиж болохгүй. Усаа цэвэр болтол булхаж аваад мөрөн өлгүүрт өлгөж тал тал тийш нь татаж хуучин хэвэнд оруулна.

Үстэй эдлэлийг цэвэрлэх ба арчлах.

Норсон үсийг галд болон наранд хатааж үл болно. Норсон үстэй дээлийг мөрөн өлгүүрт өлгөөд пийшин, халаагуураас хол газарт дүүжлэх хэрэгтэй. Хатахаар нь сайтар сэгсэрнэ. Налсан үсийг самнаж үл болно.
Хэрвээ нэхий дээлийг цэвэрлэх бол даавуун дээр үсийг нь доош нь харуулж дэлгээд саваадна. Будсан нэхий дээлийг будаагүй зүйлийн ойр, бас нэхий эдлэлийг гэмтээдэг учир шохойгоор будсан хананд өлгөж болохгүй. Шүүгээнд үстэй дээлийг үс нь нала-хаас болгоомжилж зайтай газар өлгөх хэрэгтэй.

Үнгэгдсэн нэхий дээлийг чийглэсэн бор хөвөнгөөр үсийг нь норгохгүйгээр арчаад хатаасны дараа сайн сэгсрэх хэрэгтэй. Үстэй эдлэлийг тарианы халаасан хуурай хивэг, модны хуурай үртсээр цэвэрлэж болдог. Хивэг үртсээр сайн үрээд хөрсөн талаас нь саваадна. Хатсан нэхий эдлэлийг зөөлрүүлэхдээ өндөгний шарыг хоолны халбага вазелинтай холиод хагас цайны халбага глицеринийг 0,5 литр бүлээн устай холъж иийлүүлж сайн хутгаад хөрсөн талд нь нимгэн түрхэнэ.

Хатсаны дараа болгоомжтой нухна. Ийм холъцоор нэхий эдлэлийг зөөлрүүлэхэд удаан хугацаагаар зөөлөн чанараа алддаггүй. Глицерин усны хольцоор нэхий эдлэлийг зөөлрүүлж болдог. Шарласан саарал каракулыг хэдэн дусал нашатырын спирт дусаасан ус төрөгчийн хэт исэл (аяга бүлээн усанд 1 цайны халбага)-ээр арчиж өнгөлнө. Нэхий эдлэлийн толбыг тусгай бодистой хөвөнгөөр арчина. Энд хоёр жор бий.
  1. ижил хэмжээтэй эмнэлгийн спирт, аммиакийн ус,

  2. хувь аммиакийн ус, 3 хувь хоолны давс, 50 хувь ус орно.

Арчсан газраа маалинган алчуураар арчаад гөвж сэгсэрнэ.
Минж, халиу, номингийн үсийг хуурай халуун элсээр цэвэрлэнэ. Ширээн дээр дэлгэж тавиад дээрээс нь элсээ асгаад алгаараа үрнэ. Бохирдсон элсийг сэгсэрч асгаад, цэвэр элс нэмж хийх зэргээр цэвэр болтол нь үрнэ.

Хиймэл үсэн эдлэлийг цэвэрлэх. Хуурай цэвэрлэгээ.

Дотор талаас нь цохиж өнгөн талыг сойздоно. Гэхдээ үсний дагуу сойздоно. Дараа нь мохоо сийрэг шүдтэй самаар болгоомжтой самнана. Тосон толбыг ижил хэмжээтэй авсан хатаасан төмсний гурил, бензины хольцоор арилгана. Харин урьдаар үл ажиглагдах газар түрхэж турших хэрэгтэй. Хатаасны дараа үзэхэд өнгө нь өөрчлөгдөөгүй бол цэвэрлэж болно. Хэрэв толбо удсан бол дээрх аргыг давтан хийх хэрэгтэй. Бензинтэй ажиллахдаа болгоомжилж галаас хол, тамхи татахгүй байх хэрэгтэй.

Чийгтэй цэвэрлэгээ. Хиймэл каракул эдлэлийг бензинтэй хольцоор цэвэрлэж болохгүй. Гэхдээ доорхи жорыг хэрэглэнэ. 0,5 л буцалсан усанд «Детское» савангаас хэсгийг хийж хутгаад зөөлөн үрж арчина. Савангаа уустал нь тасралтгүй зөөлөн хутгаж буцалгасны дараа хөргөнө. Аяга халуун усанд аяга бензин холиод дээрх бүлээн уусмалд хийж хутгана. Ингэж бензинтэй саван бэлтгэх бөгөөд сайн хадгалах хэрэгтэй. Ийм саванг хэрэгцээтэй хэмжээгээрээ авч, авсан хэмжээтэйгээ адил хэмжээний бүлээн устай найруулаад цэвэрлэгээндээ хэрэглэнэ.

Цэвэрлэхдээ юуны өмнө сойзоо сайн сэгсэрч цэвэрлэнэ. Цэвэрлэх зүйлээ хулдаасаар бүтээсэн ширээн дээр дэлгэж тавиад цэвэрлэх хэсгийнхээ дор хавтгай мод хийж богино үстэй ширүүн сойзыг уусмалдаа дүрээд ширхгийн дагуу сойздоно. Эхлээд бохирдсон хэсгийг (зах, ханцуй г. м), дараа нь бүгдийг цэвэрлэнэ. Уусмалаа арилгахын тулд чийгтэй алчуураар арчих бөгөөд дотрыг нъ норгохгүй байхыг хичээх хэрэгтэй. Чийгтэй алчуураар хэд дахин арчина. Чийгтэй эдлэлээ халуун биш дулаан газар хатаана. Хатахын хамт болгоомжтойгоор сийрэг шүдтэй мохоо самаар ширхгийн дагуу самнана. Хиймэл эдлэлийг ацетон болон цууны хандаар цэвэрлэж болохгүй.

Гутал, савхи, ширэн эдлэлийг арчлах, цэвэрлэх

Шир, савхин эдлэлийг ялангуяа зах, манжетийг байнга глицеринээр арчиж байвал ямагг өнгөлөг байна. Хүрэм, савхин дээл өнгө алдвал жүржийн хальсаар арчина. Хуучин савхин гутлыг 3—4 дусал сүү нэмсэн давирхайгаар арчиж өнгөлнө. Цагаан өнгөтэй туфлийг угаалгын нунтаг бүхий бүлээн усанд дүрсэн зөөлөн сойзоор угаагаад бүлээн усаар дахин угааж хуурай болтол арчина. Тэгээд гутлын өнгөгүй тосоор тослоно. Өнгийн гутлыг өнгийнх нь шинэ тосоор тосолно.

Бараан ширээр хийсэн цүнхийг нимбэгний шүүсэнд дүрсэн хөвөнгөөр арчихад өнгө нь гялалзана. Кофены шаараар бараан өнгийн ширийг өнгөлдөг. Нэг, хоёр цайны халбага нойтон шаарыг ноосон буюу үстэй даавуунд боогоод цүнх, туфли, зэргийг маш сайн үрж арчихад шинэ юм шиг гялалзана. Ширэн цүнхийг бага зэрэг нашатырын спирттэй савантай бүлээн усаар болгооомжтой угаагаад касторовыя (ургамлын гаралтай) тостой алчуураар арчина. Хэрэв шинэ савхин бээлий бариу байвал нойтон алчууранд боогоод 2—3 цаг болгосны дараа гартаа хийгээд хатаах хэрэгтэй.

Савхин бээлий, хүрэм, дээлийг үл ялих өндөгний цагаантай үстэй даавуун алчуураар арчиж цэвэрлэнэ. Шинэ гутлыг гутлын сайн тосоор тослоод хилэнгээр эсвэл зүсэм нимбэгээр арчиж гөлийлгөнө.Норсон туфлийг хэвийг алдагдуулахгүйн тулд хат магц нь вазелинаар арчаад хэдэн цагийн дараа өнгө ортол нь зүлгэж цэвэрлэнэ. Гутлын цагаан толбыг хоолны цуугаар арилгана. Бензинд норгосон хөвөнгөөр гутлын хөгцийг арилгана.
Гутлын хэвийг алдуулахгүй байх нь хадгалахаас хамаарна. Норсон гуталд сонингийн цаас чихээд хатаахад чийгийг сайн татдаг.

Гутлыг пийшин, халаагуурын ойр хатааснаас шир нь хатаж хугардгийг анхаарах хэрэгтэй. Шинэ туфлийн хатуу өсгийг лаагаар, нойтон савангаар эсвэл спиртээр арчвал толбо суудаггүй. Хүрэн өнгийн гутлыг цайны халбага давирхайн шүүсийг 3 цайны халбага сүүтэй найруулсан хольцоор цэвэрлэнэ. Лакадсан эдлэлийг сүүнд норгосон хөвөнгөөр арчаад хатахаар нь сонгиноор үрнэ. Дараа нь үстэй даавуугаар гялалзтал нь арчина.
Хиймэл арьсаар хийсэн гутлыг вазелинаар цэвэрлэхэд өнгийг нь гялалзуулахаас гадна хугарахаас хамгаална. Багадсан буюу бариу гутлыг дотор талд нь үнэртэй ус түрхээд сунатал нь өмсөнө.

Илгэн эдлэлийг цэвэрлэх.

Илгэн эдлэл яваандаа гялайдаг. Яаж эхнийх нь өнгөнд оруулах вэ гэвэл сүү содны (I цайны халбага содыг I аяга сүүнд найруулна) бүлээн уусмалаар арчина. Нэлээн үр ашигтай арга бол 3/4 аяга усанд 1/4 аяга нашатырьн спирт хийж зайлаад арчина. Гялайсан хэсгийг энэ ууамалд дүрсэн хөвөнгөөр арчина. Дараа нь цэвэр усаар угаагаад цууны (I литр усанд 1 цайны халбага цууны ханд) уусмалаар арчина. Илгэн гутлыг бичгийн баллуур, резин сойз, хуурай давс, нунтагласан цагаан талх зэргээр цэвэрлэнэ.

Хар өнгийн илгийг бичгийн машины хуучирсан лентээр, тосны толбыг бензинээр цэвэрлэнэ. Норсноос үүссэн цайвар толбыг арилгахад хэцүү учир илгэн гутлыг цаг агаарын хуурай нөхцөлд өмсөх нь зүйтэй. Норсон гутлыг хатаахын өмнө сонингийн цаас чихээд, сойзоор сойздоно. Хэрэв толбо үлдвэл савантай бүлээн усаар угаана.

Цувыг цэвэрлэх.
Цувыг савантай усаар сойздож цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ мөрөн өлгүүрт өлгөөд захнаас нь хормой руу нь хөнгөнөөр арчина. Цувыг нухаж, мушгиж болохгүй. Устай хэвээр нь өлгөж усыг нь шүүрүүлж хатаах хэрэгтэй. Цувыг халаатуур, пийшингээс зайдуу газар хатаана. Наранд хатаахгүй байх нь чухал. Резин цувыг бага зэрэг нашатырын спирттэй савантай бүлээн усаар угаана.

Резин цуваа ширээн дээр дэлгээд уусмалд норгосон ширүүн сойзоор сойздоод усанд сайн булхаад мөрөн өлгүүрт өлгөж хатаана. Цувыг мушгихгүй байх ба ямар нэгэд уусгагчийг (бензин, давирхайн шүүс) хэрэглэж үл болно.
Өнгийг нь алдуулахгүй байхын тул нойтон үед нь цуунд норгосон хөвөнгөөр арчина. Резин цувыг халуун усанд угаагаад мөрөн өлгүүрт өлгөхөд хэмжээгээ алдахгүйгээс гадна шив шинэ юм шиг болно.


read more...

Гутал арчлах энгийн аргууд


Та ямар ч гуталтай байлаа гэсэн аятайхан арчилж цэвэрлээд өмсчихвөл сайхан л харагдана. Хичнээн шинэ загварын дэгжин гуталтай байлаа гэсэн шороо тоос дарчихсан байвал ямар сайхан байхав. Ингээд их хотын гудамжаар өөртэй итгэлтэй өөдрөг алхахад тань дэм болж, гутлаа хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

Илгэн гутал - Зарим хүн илгэн гутлыг арчлахад төвөгтэй, тоос шороог нь зүгээр л арчихаас өөр боломжгүй гэж ойлгодог. Үүнээс үүдээд илгэн гутлыг худалдан авах сонирхолгүй байдаг. Илгэн гутлыг цэвэрлэхдээ эхлээд өнгөц тогтсон тоос шороог нь хуурай эсвэл маш бага чийгтэй алчуураар арчина. Дараа нь гүн тогтсон толбо, тос, бохирдлыг зориулалтын баллуураар цэвэрлээд илгэний өнгийг сэргээх, ус чийгнээс хамгаалах шүршигчийг 20 см-ийн зайнаас шүрших хэрэгтэй ажээ. Харин гөлгөр буюу үс багатай илгийг цэвэрлэхдээ мөн адил цэвэрлэж эхлэх бөгөөд өнгө сэргээх шүршигчийн оронд порлонтой өнгөлөгчөөр цэвэрлэж, дараа нь резинэн сойзоор үрвэл өнгө нь сэргэдэг. Хэрэв гутал чинь тийм ч аймаар бохирдчихоогүй бол резинэн сойз, бие угаадаг резин, эсвэл ердийн баллуураар цэвэрлэж болно. Мөн цагаан талхаар үрвэл илгэн гутланд тогтсон толбо амархан арилна. Илгэн гутлыг шингэн зүйлээс хол байлгах хэрэгтэй. Цай, кофе асгачихвал илгэ халцардаг бөгөөд цэвэрлэх ямар ч аргагүй болдог. Тиймээс цас, бороотой үед ийм гутал өмсөх нь тааруухан сонголт юм.

Арьсан гутал - Гутлын арьсыг гоёлын болон зөөлөн арьс, өнгөлсөн, өнгөлөөгүй, сайжруулсан гэх мэтээр ангилдаг. Гутлаа цэвэрлэхийн өмнө түүний арьсыг зөв тодорхойлох хэрэгтэй. Гутлынхаа тоос шороог нь зөөлөн хуурай алчуураар цэвэрлэж, өнгө алдах, ус чийг болон нар салхинд хэврэгшихээс хамгаалах үйлчилгээтэй тос түрхэнэ. Ингээд тосыг арьсанд шингэсний дараа буюу гутлаа тосолсноос 5-10 минутын дараа үсэрхэг сойз, эсвэл хуурай даавуугаар арчиж өнгөлөөрэй. Гутлыг өдөрт нэг л удаа ингэж цэвэрлэхэд хангалттай. Тоос шороо болбол зөөлөн алчуур эсвэл өнгөлөгч порлоноор арчихад хангалттай. Гутлыг зөв арчилснаар эдэлгээг нь уртасгаж болдог.

Цагаан өнгийн гутал - Цайвар гуталд тохирох тос олоход тийм ч амар байдаггүй. Тиймээс ч тосолсны дараа өнгө нь хувирах явдал олонтоо гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд гутлаа сонгины шүүсээр арчих эсвэл өндөгний цагааныг сүүтэй хольсон шингэнээр арчиж болох юм.

Лакан гутал - Лакан гутал онцгой арчилгаа шаарддаг. Мэдээж түүнийг будах юмуу тосолж болохгүй. Өнгийг нь муухай болгож бүдгэрүүлэхгүйн тулд сард нэг удаа өндөгний цагаан ба тосон туулганы хольцоор зүлгэх хэрэгтэй. Эсвэл 50 гр сүү 5 гр ургамлын тос холиод түрхэж ч болно.

Намар өвлийн улиралд гутлаа өдөр бүр тосолж байвал гутлын шир зөөлөн болохоос гадна гутал нэвт нордоггүй. Хараас бусад өнгийн гуталд наалдсан толбыг хэрсэн сонгино, нимбэгний шүүсээр, мөн савангийн уусмал шингээсэн хөвөнгөөр арчиж арилгана. Лаканд гуталд вазелин, глицерин, өндөгний цагаан зэргийг хааяа нимгэн түрхэж байвал лак нь хагарахгүй. Хяхтнаж дуугардаг гутлын уланд хэдэн дусал ургамлын тос түрхээрэй. Бариу гутлыг чийгтэй халуун даавуунд ороож хэдэн тинут болгоод ургамлын тос түрхэж хэд хоног байлгана.

ь


read more...

Wednesday, March 31, 2010

Энэ зуны загвар


Урин дулаан улирал айл­чилж, охид бүсгүйчүүд маань чамин ганган хув­ц­саар гоёж, гоо үзэс­гэ­лэн­гээ гайхуулах цаг ир­лээ. Энэ хавар зуны хувцас загварын чиг хандлага ямар байх талаар “Урлах эр­дэм” дээд сургуулийн Хув­цасны дизайн-зохион бүтээл­тийн тэнхмийн эрхлэгч Э.Энхчимэгтэй ярилцахад тэрээр дараахь зєвлєгєєг єгсєн юм.

Загвар
Энэ хавар, зуны хувцасны загвар нь нэлээд хэд хэдэн тєрєлтэй байх нь. Ингэхдээ 1940-1950-иад онд ноёлж байсан алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диорын хонхон хэлбэртэй пальто, даашинз моод болох нь. Мєн охид, бүсгүйчүүд маань эрэгтэй кос­тьюм­ны эсгүүрээр хийгдсэн пиджак, ємд, жильетика, дан цамц ємсєх нь элбэг то­хиолдох гэнэ. Энэ загвар эртний Европын язгууртны дүр тєрхийг эмэгтэй хувцсанд оруулж єгснєєрєє онцлогтой юм байна.

Ажил хэрэгч бүсгүйчүү­дийн хувьд хаврын улиралд хагас богино даашинзыг бүс­тэй хослуулан ємсєх нь тохи­ромжтой. Харин охид єргєн шуумагтай брюк, доошоо шилбэ барьсан нарийн єм­дєєр гангарах нь. Мэдээж хэрэг бємбєгєр хормой, хан­цуй бүхий хүрэм энэ хавар, зун ч байсаар л байна.

Харин зуны улиралд ша­гайгаар татсан урт эсвэл бүр богино даашинзаар гоёно. Уг даашинзны ханцуй болон хормой нь мєн бємбєгєр хэлбэртэй байх гэнэ. Бас эртний Грек, Ромын хатдынх шиг энгэр задгай, хєхнєєс доош унасан, ерєнхийдєє сулавтар цамцыг гоёмсог бүс бүхий богино ємдтэй хос­луулах нь илүү зохимжтой харагдах гэнэ.

Єнг
ө
Хар, цагаан єнгийн хувцас энэ хавар, зун зонхилно. Зарим тохиолдолд хар дээр цагаан эсвэл цагаан дээр хар толботой байх нь бий. Хаврын улиралд ємсєх пальто болон гадуур ємсєх хүрэм нь бай­галийн буюу элсэн шаргал, зүлгэн ногоон байх аж. Мэ­дээж хэрэг урин дулаан цаг ирсэн болохоор шар, улбар шар, цэнхэр, улаан, ягаан зэрэг тод єнгє зонхилсоор л байх аж. Эдгээрээс гадна завс­рын єнгє, нэгээс нэгд ууссан єнгє ч сонголтод орох тєлєвтэй байгаа юм байна. Түүнчлэн єнгєрсєн хугацаанд охидын гоёж байсан алтлаг, мєнгєлєг єнгє ч бусдад зайгаа тавилгүй байсаар байна. Чимэглэлийн хувьд ирэх улиралд цэцгэн хээ нэ­лээд зонхилох нь.

Материал
Дээр хэлсэн гоёмсог заг­вар бүхий хурц єнгєтэй хув­цасны материал нь торон хээтэй байхаас гадна биед эвтэйхэн силкэн байх юм байна. Түүнчлэн гэрэлтсэн, гялгар гадаргуутай байх нь ч элбэг байх гэнэ. Түүнээс гадна эрээн толбо­той материалаар хийгдсэн хувцас ємсвєл та дэлхийн загварын ертєнцийн хэв маяг­тай зэрэгцэн алхаж байна гэсэн үг.

Аксессуар
Юмсын зориулалт болон утга санааг гүйцэлдүүлэгч, зайлшгүй биш боловч тєгс тєгєлдєр харагдахад туслах гол хүчин зүйл нь аксессуар. Ємссєн хувцастаа тохи­руулан донжирхох гутал, цүнх, бүс, малгай, бээлий, алчуур, ороолт зэрэг олон тєрлийн аксессуар байдаг билээ.

Цүнх
Энэ хавар, зун охид бүс­гүй­чүүд хоёр янзын цүн­хээр гоёх боломжтой. Ингэх­дээ шуудай хэлбэрийн том эсвэл бүр жижиг дугтуйны хэлбэртэй цүнх барих нь. Түүнчлэн цүнхнийхээ ча­нарт ихээхэн анхаарч арьсан цүнх барихыг чухалчлах аж. Дугтуйн хэл­бэртэй цүнхийг ажил хэрэгч болон гоёлын хувцас ємссєн үедээ барих нь тохиромжтой.

Н
үдний шил
Нарны тусгалаас нүдээ хамгаалах бас дэгжин хараг­дах чухал аксессуар бол нүдний шил. Дэлхийн нүдний шилний загварын чиг ханд­лага нь хуванцар хүрээ бүхий байгаа гэнэ. Хэлбэрийн хувьд хагас зуйван хэлбэртэй байх юм байна.

Гутал
Зузаан ултай, ко­нус эсвэл ци­линдр єс­гийтэй туф­ли, флат­фор­мон ултай євєр­мєц хэлбэр бүхий сан­даалыг охид ємсєх нь ээ. Мєн чє­лєєт болон нам­­­хан ултай сандаал со­нирх­дог охи­дод зо­риулан ба­летика буюу чишкэн ултай сан­даа­лыг загвар зохион бү­тээгчид санаа­чил­жээ. Ин­гэх­дээ эдгээр сан­даал нь ба­раг євдєг хүрсэн олон олом­той байх нь бий. Єн­гєрсєн намраас эхлэн бүс­гүй­чүү­дийн ган­гарах бол­сон үр­гэлж ултай бо­тинк, сандаал ч мєн энэ зун хадгалагдах гэнэ.

Малгай
Энэ зун таныг нарны хурц тус­галаас хамгаалах гол хэ­рэгсэл нь том хүрээтэй бүрх малгай байх нь. Мэдээж та ємссєн даашинз, зүүсэн шил­тэйгээ єнгє хослуулбал бүр ч чамин харагдана.

З
үүлт
Том хэлбэ­ртэй шүрээр хэлх­сэн болон гинжин хү­зүү­ний зүүлтийг олон давхарлан зүүх нь дэгжин, ча­мин хараг­дуулна. Мєн үүнээс гадна том єргєн бугуйв­чийг, ємсєж бай­гаа хувцастаа то­хир­луулан зүүх нь гоёмсог, бас эрх чєлєєтэй хараг­да­на. Эрвээ­хэй, со­но, цох хорхой хэл­бэ­рийн зүүл­тийг үсэндээ зүүх нь таныг сайхан ха­раг­дуулах єєр нэг боломжийг ол­гоно.

read more...

Малгай


Малгай нь хүний нүүр царайг тэгшитгэж гоё ганган харагдуулахаас гадна үсийг хамгаалах хэрэгсэл болдог. Үнэтэй, дэгжин, хээнцэр малгай өмссөнөөр хүн бүхэн гоё харагдаж чаддаггүй. Хамгийн гол нь малгайгаа нүүр царайны хэлбэртээ, үс засалт, насны байдалдаа тохирохоор сонгох нь чухал юм.
Эмэгтэй хүнд ямар малгай зохих вэ?
Гонзгой нүүртэй эмэгтэйд өндөр оройтой малгай огт зохидоггүйн дээр жижиг, навтагар малгай ч эвгүй, сүргүй харагдуулдаг. Өргөн нүүртэй манай монголчуудад хүрээгүй, эсвэл дух хаасан, намхан оройтой өргөн малгай бүр тэг дугуй болгочихдог гэмтэй. Ийм бүсгүйчүүд нарийн хүрээтэй, өндөр оройтой малгай сонговол эвтэйхэн харагдана. Доошоо нарийссан нүүртэй бол дух хаасан малгайнаас зайлсхий. Харин өргөссөн бол орой дээрээ нугалаа, чимэглэлтэй, чамин малгай өмсөх нь зохимжтой
Намхан нуруутай эмэгтэйчүүд өргөн хүрээтэй малгайнаас аль болох татгалзаарай. Учир нь таныг газрын бэтэг шиг харагдуулна шүү. Өндөр хүмүүс өргөн хүрээтэй малгай өмсвөл гоёмсог сүрлэг харагддаг. Залуу бүсгүйчүүд нарийн чамбай хийцтэй малгайнаас татгалз. Учир таныг наснаасаа илүү овортой харагдуулдгийг санахад илүүдэхгүй. Харин берет, дээш эргэсэн хүрээтэй, эсвэл эсвэл спорт маягийн малгай өмсвөл зүгээр. Ахимаг насны эмэгтэйчүүдэд хурц биш өнгөтэй, тууз хатгуур бүхий энгийн чимэглэл бүхий доошоо пөмбийсөн хүрээтэй чамин хийцийн малгай намбалаг, зохимжтой харагдуулдаг. Сийрсэн малгай зуны костюм, даашинзтай гоёмсог хосолдог бөгөөд хавар намрын пальтотой ч хослуулан өмсч болох юм. Шил зүүдэг эмэгтэйд цэцэг, туузаар чимсэн малгай зохимжгүй шүү.
read more...

Гутал


Зарим хүмүүс гутал сонгохдоо сүүлийн үеийн моодыг дагадаг бол нөгөө хэсэг нь хөлд эвтэйхэн байдал ба үнийг нь харж сонголтоо хийдэг.

Харин хэн бүхэн худалдаж авсан гутлаа аль болох удаан өмсөгдөхөөр байгаасай гэж хүсдэг тул юуны өмнө гуталны чанарыг анхаарах нь ойлгомжтой. Гутал хийхэд ихэнхидээ тугалын, үхрийн, ямааны арьс болон гахайн ширийг ашигладаг. Тугал, үхрийн арьс. Хамгийн удаан эдэлгээтэй, бөх бат бөгөөд зузаан арьсанд тооцогддог. Зузаан нь 1,8 – 2,5 мм. Ийм арьсаар хийсэн гутлыг өдөр тутам, цаг агаарын хэцүү нөхцөлд ч өмсөхөд болно. Гахайн шир. Бөх бат чанараараа тугал, үхрийн ширийг гүйцэхгүй, үнэ нь ч хямд. Ус чийгэнд тэсвэр муутай – амархан хэлбэрээ алддаг. Тиймээс, гахайн ширийг ихэнхидээ гутлын улавч, гутлын дотор, түрий зэргийг хийхэд ашигладаг. Ямааны арьс. Үүнийг бас шевро гэдэг. Хамгийн нимгэн /1,8 – 1,5 мм./ цэвэрхэн арьс учраас эмэгтэй хүний гоёлын гутал хийдэг. Илэг. Ихэнхидээ буга, хандгайн арьсаар хийдэг. Нимгэн /0,7 – 1,5 мм/ зөөлөн арьс. Бат бөх чанараараа шеврогоос муу. Давуу тал нь зурагддаггүй, үзэмж байдлаа удаан хадгалдаг, тусгай бодис цацаж шингээхэд ус нэвтрэхгүй болдог. Сөрөг тал нь – бохирдлыг нь арилгах амаргүй. Нубук ба велюр. Аль аль нь – өнгөлсөн арьс. Арьсыг дотор талаас нь өнгөлсөн бол – велюр, өнгөн талаас нь өнгөлсөн бол – нубук болно. Спилок. Гахайны арьсны хуулгаар хийдэг. Велюртэй төстэй харагддаг. Ус чийгэнд тэсвэргүй учраас, офист өмсөх зориулалтын гоёлын гутал хийдэг.

Хиймэл арьсыг хэрхэн таних вэ?
Орчин үед, технологийн дэвшлийн улмаас хиймэл арьсыг жинхэнээс ялгахад нэлээд төвөгтэй болжээ. Зарим худалдаачид хуурамч арьсыг жинхэнэ гэж итгүүлэн илүү үнээр зарахыг эрмэлздэг болохоор хиймэл арьсыг хэрхэн ялгах талаар хэдэн зүйл хэлье. Юун түрүүнд гуталны шошгон дээрх дүрсийг харах хэрэгтэй. Дэлгэсэн арьсны хэлбэр бүхий зураг байвал жинхэнэ арьсаар хийснийг илэрхийлнэ. Ромбны дүрс байвал – хиймэл арьсаар хийсэн гэсэн үг. Даавуун гутал бол сүлжмэлийн дүрсээр илэрхийлдэг.

Италиар арьсыг vera pelle, англиар genuine leather, германаар echtleder, францаар- cuir гэж бичдэг. Гуталны цахилгааны дагуу барьж оёсон цэвэр арьсанд бүү хууртаарай. Биднийг төөрөгдүүлэх гэж л ингэдэг юм. Хиймэл арьсны буруу талыг харуулахгүйн тулд ирмэгийг нь нугалж оёсон байдаг. Арьсыг танихын тулд гутлыг алгаараа дараад хэсэг байхад амархан танигдана. Жинхэнэ арьс бол хэсэг хугацааны дараа бүлээн болдог бол хуурамч арьс сэрүү татах мэдрэмж төрүүлдэг. Алгаа салгахад хиймэл арьсан дээр чийг үлдсэн байна.Үнэрээр нь ялгах бараг боломжгүй: хиймэл арьсанд натурал үнэр шингээчихсэн байдаг. Гэртээ ирээд гутлан дээрээ ус дусааж шалгаж болно. Хиймэл арьсан дээр усны дусал тогтохгүй, харин жинхэнэ арьсан дээр тогтохоор барахгүй, хэсэг хугацааны дараа арьс руу шингээд орчихно.

Жинхэнэ илгэн арьсыг илэхэд тааламжтай, зөөлхөн байдаг. Барзгар байх учиргүй. Бага зэргийн нүхнүүд, зурааснууд байвал натурал чанарыг нь л илтгэнэ. Мөн гараараа илэхэд өнгө нь өөрчлөгдөх ёстой.

Гутал хийдэг бас нэгэн материал бол - шахмал арьс. Үүнийг хаягдал арьсыг жижиглэн тээрэмдээд, цавуулаг бодис нэмж хутгаад хуудас болгон шахдаг. Өнгөн хэсгийг нь будна. Ийм материалыг жинхэнэ арьстай харьцуулъя гэвэл ургаж байгаа өвсийг малын ходоодноос гаргасан өвстэй харьцуулсантай ижил юм.
Гутал авахаасаа өмнө анхааралтай ажиж шалгаарай. Чанартай арьс бол:
хэлбэрээ сайн хадгалдаг учраас гутлын хоншоор маш тод хэвтэй болсон байх учиртай. Гуталны хоншоорыг ээтийлгэн нугалахад амархан нугарч буцаж хэвэндээ орж байвал сайн гутал гэсэн үг. Хуруугаараа дараад нэг үз. Чанартай арьс бол бага зэрэг үрчийгээд хэвэндээ орно. Хуурам болон чанаргүй арьс бол үрчийхгүй, толигор хэвээрээ үлдэнэ. гарыг тань бохиртуулахгүй. Хуруугаа норгоод арчсан ч ямар нэгэн ул мөр үлдэхгүй. Хэрэв толбо үлдэж байвал – цас бороо “үзэж чадахгүй” гутал байна гэж ойлгоорой. заавал зөөлөн, нимгэн байх албагүй. Хэтэрхий нимгэн арьсаар хийсэн гутал хэлбэрээ амархан алдахаас гадна, түрийтэй гутал бол түрий нь доош хунираад байдаг. Оёдлын ирмэгээр харагдаж байгаа арьсны зузааныг нь үз : 0,8 – 1,2 мм. байвал зүгээр. Үүнээс зузаан бол амархан хагарал үүсдэг.

Гуталны доторх арьс ч гэсэн жигд, гөлгөр, элдэв хөл холгохоор товгор төвгөргүй байх ёстой. Доторхи оёдлуудыг тэмтрэхэд ирмэг мэдрэгдэх ёсгүй.
Гутлыг тавцан дээр тавиад хажуунаас нь хар. Өсгий нь тавцантай бүх хэсгээрээ харьцаж, харин өлмий нь бага зэрэг өргөгдсөн байх ёстой. Бас нэг чухал зүйл: гуталны хоншоорны хэсгийн улыг сайн хар. Ул нь хоншоорноос яльгүй илүү гарсан байвал гуталны хоншоор цохилтонд өртөх нь багасна. Гутлаа улан талнаас нь сайн хар: улнаас хальж гарсан хэсгүүд байх ёсгүй. Үстэй дотортой гутал бол үснээс нь зулгаагаад үз. Чанаргүй гутал бол сугараад ирнэ.



read more...