Tuesday, March 30, 2010

Цүнх


Эмэгтэйчүүдийн бидний хаана ч хэзээ ч биенээсээ салгадаггүй зүйл бол цүнх юм. Цүнхгүй эмэгтэй хүн ямар ч зорилгогүй харагддаг. Цүнх мэдээж хувцастай зохицсон байх хэрэгтэй. Тэр тусмаа гуталтай зохицсон байвал илүү төгс сайхан харагддаг.

Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл

Маникюрын хэрэгсэл - Бүсгүй хүний гар, хуруу нь нүүр царайнаас нь дутахааргүй халамж анхаарал өдөр тутмын арчилгааг шаарддаг. Заримдаа маникюр хийж засч янзалсан хумс санаандгүй гэмтэх тохиолдол цөөнгүй. Тиймээс бүсгүйчүүд гэнэтийн тохиолдолд "түргэн тусламж" үзүүлэх маникюрын хэрэглэлийг цүнхэлж явдаг юм.

Хумсны будаг - Гарынхаа гоо сайхныг хадгалахад хумсны будаг хамгаас чухал. Түүнгүйгээр ер нь гоо сайхан харагдаж чадна гэж үү. Гэхдээ халцархай хумсны будагтай гар хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Гараа нуух газар ч олддоггүй биз дээ. Хэрвээ та цүнхэндээ хумсны будагтай явбал ийм таагүй байдлаас өөрийгөө хялбархан аварна.

Сам- Сам бол бүх л үеийн туршид эмэгтэй хүний хамгийн хайртай эд зүйл нь байсаар ирсэн. Тиймдээ ч сам нь тэдний цүнхний нэг халаасыг эрх дархтай нь аргагүй эзэгнэдэг юм. Гар доор сам байхгүй бол яах тухай төсөөлж байна уу. Мээдээж, моодны ямар ч бүсгүй сэгсийсэн үстэй явахгүй нь лав. Үсээ гараараа самнаж болох ч үүнийг эрчүүд л илүү "ташаадаг".

Үсний лак - Ажил дээрээ санаандгүй байтал шинэхэн танил чинь үдийн зоогонд урих эсвэл захирал тань яаралтай дуудаж болно. Энэ тохиолдолд үсээ богино хугацаанд янзалахад үсний лак л тус болдог. Иймээс бүсгүйчүүдийн цүнхнээс үсний лак олоход гайхах зүйлгүй.
Алчуур, салфетка
Рыцарууд өөрийн нэр бүхий хатгамалтай алчуурыг биедээ авч явдаг байсан гэх. Тэд энэхүү алчуураа таалагдсан хатагтайн урд санаандгүй мэт унагаснаар бүсгүйн анхаарлыг өөртөө татдаг байж. Харин орчин үеийн бүсгүйчүүд цүнхэндээ алчуур хийхээ мартдаггүй. Бас чийгшүүлсэн салфтка цүнхэлж явахад хамгийн тохиромжтой. Угаахгүй, хэрэглэхэд эвтэй. Усгүй үед чийгшүүлсэн салфетка цүнхэнд байхад санаа зовох ямар ч асуудалгүй болно.
Үнэртэй ус- Үнэртэй ус нь эмэгтэй хүнд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл. Тиймээс тэд дуртай үнэртэй усаа заавал ч үгүй цүнхэлж явдаг. Үнэртэй усыг зөвхөн эрчүүдэд зориулж бус бас өөртөө зориулж авч явдаг юм шүү.

Тэмдэглэлийн дэвтэр - Хэдийгээр комьпютерийн технологи өндөр хөгжсөн цаг үе ч гэлээ амьдралын тодорхой агшинд тэмдэглэлийн дэвтэр заавал үгүйлэгддэг. Тиймээс эмэгтэй хүн цүнхэндээ түүнд зориулсан зайг заавал гаргадаг юм. Тэмдэглэлийн дэвтэр дээр ирээдүйн төлөвлөгөө утасны жагсаалт, худалдан авах эд зүйлсийн жагсаалтаас эхлээд юу эс байх вэ.

Гар утас- Гар утасгүйгээр амьдралын бүх л агшинг төсөөлөхөд бэрх болжээ. Цүнхэнд гар утсанд зориулсан тусгай халаас хүртэл бий. Эмэгтэй хүний хувьд яг толь адил хэрэгцээтэй зүйл бөгөөд түүнгүйгээр нэг ч алхах боломж гэтэгэтэй та санал нийлэх байх.

Түрийвч - Мөнгөө та хаана хадгалдаг нь тийм ч сонин биш л дээ. Гэхдээ түрүүвчгүй цүнхийг төсөөлөх боломжгүй. Түрүүвчийг цүнхтэйгээ хослуулан худалдан авч болно. Эсвэл тусд нь авч болно. Түрүүвч мөнгө хадгалахад эвтэйхэн төдийгүй нэрийн хуудас, бөгж, ээмгээ хадгалахад эвтэйхэн байдаг байна. Бас хайртынхаа зургийг ч хадгалж явахад эвтэйхэн шүү дээ

























Digg Google Bookmarks reddit Mixx StumbleUpon Technorati Yahoo! Buzz DesignFloat Delicious BlinkList Furl

0 comments: on "Цүнх"

Post a Comment