Thursday, April 1, 2010

Үнэт эдлэлийг хэрхэн арчлах вэ?


Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн өнгөн хэсэгт арьсны үхэжсэн эс, тос наалдсанаас тодорхой хугацааны дараа өнгөө алддаг. Тиймээс зайлшгүй өнгийг сэргээж цэвэрлэх шаардлага гардаг учраас энэ удаа та бүхэнд энгийн аргуудаас зөвлөе.

Хэрвээ таны хүссэн үр дүнг өгч чадахгүй бол зориулалтын үнэт эдлэл цэвэрлэгч шингэн бодис бүхий алчуураар цэвэрлэж болно. Гэхдээ бүх үнэт эдлэл уг бодист тэсвэртэй байдаггүй тул худалдаж авахаасаа өмнө дэлгүүрийн худалдагч болон мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн гялалзуулагч тусгай бодис нь хир толбыг арилгахгүй байгаа тохиолдолд зөөлөн чийгтэй алчуураар сайн цэвэрлээрэй.

Хатуу эрдэнийн чулуу: Алмас индранил, бадмаараг, анарыг маш болгоомжтой цэвэрлэж, шингэн бодисыг халуун усанд хийгээд шинэ шүдний сойзоор хир толбыг цэвэрлэнэ.

Арчилгаа шаарддаг эрдэнийн чулуу: Маргад эрдэнийн чулуу ус тогтоодоггүй тул цэвэрлэхэд их хэцүү байдаг. Тэгш гадаргуутай болгохын тулд зориулалтын тосонд хийгээд тэгшилж толигор өнцгүүдийг гаргадаг. Тиймээс ус, шингэн бодисоор цэвэрлэхийг хориглодог тул та өөрөө цэвэрлэлгүй мэргэжлийн хүнд хандаарай.

Мөнгө: Мөнгөн эдлэл амархан өнгөө алддаг. Гялалзсан байдлыг эргүүлэн авчрахын тулд цэмбэ, хоргойны өөдсөөр арчиж өнгөлдөг. Мөн кальц агуулсан содоор ч хөгшчүүл цэвэрлэдэгийг та сайн мэдэх байх. Ингэхийн тулд та хагас литр усанд нэг халбага хүнсний сод хийж уусгана. Шилэн эсвэл пааландсан аяганд цэвэрлэх гэж байгаа зүйлээ хийгээд, дээр нь савантай уусмалаа хийж таглаад таван минутын турш сайтар сэгсэрнэ. Гинжээ гаргаад ноосон даавуун дээр тавьж усыг шингээн авна.

Алт: Маш хурдан өнгөө алдан бүдгэрч, өнгөр тогтоодог. Савантай бүлээн усанд хийж шүдний сойзоор цэвэрлэнэ. Хэрвээ өнгө орохгүй байвал алт өнгөлөгч зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

Сувд: Сувд өөрөө чамин хээнцэр байдлыг илтгэдэг тул түүндээ тохирох арчилгаа шаарддаг. Сувс нь бөөрөнхий тул хэзээ ч халтартдаггүй харин торгомсог утас нь амархан бохирддог. Тиймээс сувдан зүүлтийг гурван жилд нэг удаа утсыг нь шинэчилж байх хэрэгтэй. Үүний тулд танд мэргэжилийн хүний туслалцаа зайлшгүй хэрэгтэй болно.

Цагаан алт: Цагаан алт нь бат бөх, чанартай тул арчилгаа шаарддаггүй. Тиймээс савантай халуун ус эсвэл алт цэвэрлэгч зориулалтын бодис байхад л хангалттай.




Digg Google Bookmarks reddit Mixx StumbleUpon Technorati Yahoo! Buzz DesignFloat Delicious BlinkList Furl

0 comments: on "Үнэт эдлэлийг хэрхэн арчлах вэ?"

Post a Comment