Thursday, April 1, 2010

Гутал арчлах энгийн аргууд


Та ямар ч гуталтай байлаа гэсэн аятайхан арчилж цэвэрлээд өмсчихвөл сайхан л харагдана. Хичнээн шинэ загварын дэгжин гуталтай байлаа гэсэн шороо тоос дарчихсан байвал ямар сайхан байхав. Ингээд их хотын гудамжаар өөртэй итгэлтэй өөдрөг алхахад тань дэм болж, гутлаа хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

Илгэн гутал - Зарим хүн илгэн гутлыг арчлахад төвөгтэй, тоос шороог нь зүгээр л арчихаас өөр боломжгүй гэж ойлгодог. Үүнээс үүдээд илгэн гутлыг худалдан авах сонирхолгүй байдаг. Илгэн гутлыг цэвэрлэхдээ эхлээд өнгөц тогтсон тоос шороог нь хуурай эсвэл маш бага чийгтэй алчуураар арчина. Дараа нь гүн тогтсон толбо, тос, бохирдлыг зориулалтын баллуураар цэвэрлээд илгэний өнгийг сэргээх, ус чийгнээс хамгаалах шүршигчийг 20 см-ийн зайнаас шүрших хэрэгтэй ажээ. Харин гөлгөр буюу үс багатай илгийг цэвэрлэхдээ мөн адил цэвэрлэж эхлэх бөгөөд өнгө сэргээх шүршигчийн оронд порлонтой өнгөлөгчөөр цэвэрлэж, дараа нь резинэн сойзоор үрвэл өнгө нь сэргэдэг. Хэрэв гутал чинь тийм ч аймаар бохирдчихоогүй бол резинэн сойз, бие угаадаг резин, эсвэл ердийн баллуураар цэвэрлэж болно. Мөн цагаан талхаар үрвэл илгэн гутланд тогтсон толбо амархан арилна. Илгэн гутлыг шингэн зүйлээс хол байлгах хэрэгтэй. Цай, кофе асгачихвал илгэ халцардаг бөгөөд цэвэрлэх ямар ч аргагүй болдог. Тиймээс цас, бороотой үед ийм гутал өмсөх нь тааруухан сонголт юм.

Арьсан гутал - Гутлын арьсыг гоёлын болон зөөлөн арьс, өнгөлсөн, өнгөлөөгүй, сайжруулсан гэх мэтээр ангилдаг. Гутлаа цэвэрлэхийн өмнө түүний арьсыг зөв тодорхойлох хэрэгтэй. Гутлынхаа тоос шороог нь зөөлөн хуурай алчуураар цэвэрлэж, өнгө алдах, ус чийг болон нар салхинд хэврэгшихээс хамгаалах үйлчилгээтэй тос түрхэнэ. Ингээд тосыг арьсанд шингэсний дараа буюу гутлаа тосолсноос 5-10 минутын дараа үсэрхэг сойз, эсвэл хуурай даавуугаар арчиж өнгөлөөрэй. Гутлыг өдөрт нэг л удаа ингэж цэвэрлэхэд хангалттай. Тоос шороо болбол зөөлөн алчуур эсвэл өнгөлөгч порлоноор арчихад хангалттай. Гутлыг зөв арчилснаар эдэлгээг нь уртасгаж болдог.

Цагаан өнгийн гутал - Цайвар гуталд тохирох тос олоход тийм ч амар байдаггүй. Тиймээс ч тосолсны дараа өнгө нь хувирах явдал олонтоо гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд гутлаа сонгины шүүсээр арчих эсвэл өндөгний цагааныг сүүтэй хольсон шингэнээр арчиж болох юм.

Лакан гутал - Лакан гутал онцгой арчилгаа шаарддаг. Мэдээж түүнийг будах юмуу тосолж болохгүй. Өнгийг нь муухай болгож бүдгэрүүлэхгүйн тулд сард нэг удаа өндөгний цагаан ба тосон туулганы хольцоор зүлгэх хэрэгтэй. Эсвэл 50 гр сүү 5 гр ургамлын тос холиод түрхэж ч болно.

Намар өвлийн улиралд гутлаа өдөр бүр тосолж байвал гутлын шир зөөлөн болохоос гадна гутал нэвт нордоггүй. Хараас бусад өнгийн гуталд наалдсан толбыг хэрсэн сонгино, нимбэгний шүүсээр, мөн савангийн уусмал шингээсэн хөвөнгөөр арчиж арилгана. Лаканд гуталд вазелин, глицерин, өндөгний цагаан зэргийг хааяа нимгэн түрхэж байвал лак нь хагарахгүй. Хяхтнаж дуугардаг гутлын уланд хэдэн дусал ургамлын тос түрхээрэй. Бариу гутлыг чийгтэй халуун даавуунд ороож хэдэн тинут болгоод ургамлын тос түрхэж хэд хоног байлгана.

ь



Digg Google Bookmarks reddit Mixx StumbleUpon Technorati Yahoo! Buzz DesignFloat Delicious BlinkList Furl

0 comments: on "Гутал арчлах энгийн аргууд"

Post a Comment