Thursday, April 1, 2010

Хувцасыг цэвэрхэн өмсөнө гэдэг тийм ч хэцүү биш


Хувцасны гөлгөр болсон хэсгийг махор тамхины уусмал, эмнэлгийн спирт, өтгөн цай, цууны уусмалаар арчина.

Удаан эдэлснээс үүссэн хувцасны гялгарыг хуурай давс буюу усанд уусгасан давс, нашатырын спирт (давс 12 гр, нашатирын спирт 15 гр-ыг хоолны 2 халбага усанд найруулах)-ийн уусмалаар арчаад бүлээн усаар угааж цэвэр алчуур тавьж индүүднэ.

Өмссөн костюмыг шинэ өнгөтэй болгож болно. Үүний тулд цэвэр алчуур дэвсээд дээр нь костюмаа тавьж цэвэр даавуугаар бүтээнэ. Нашатырын спиртийн (1 литр усанд 2 хоолны халбага) уусмалд сойзоо дүрээд даавууны ширхгийн дагуу жигд сойздоно. Даавуу чийгтэй болмогц костюмаа өлгүүрт 10 минут өлгөөд дараа нь хуурай алчуур тавьж индүүднэ. Дахиад өлгүүрт өлгөөд хуурай сойзоор ширхгийн эсрэг сойздоно.

Цэвэр сойзоор зөөлөн сойздоод гөвөх буюу сэгсрэхэд хүр хорхойн авгалдай амархан арилна. Нэхий болон ноосон эдлэлийг хэдэн цаг хүйтэнд байлгаад, ха-луун байранд оруулахад температурын өөрчлөлтөөс хүр хорхойн авгалдай үхдэг. Нарны хурц гэрэл эдгээр шавьжинд цочмог нөлөө үзүүлдэг. Нэхий эдлэл, дээл, хивсийг наранд тавиад дараа нь сэгсрэх буюу сойжоор цэвэрлэнэ.

Зун цагт цайвар өнгийн ноосон даавуун костюм тоос хуралдсанаас амархан бохирддог. Костюмны тоос дарсан хэсгийг ердийн улаан баллуураар цэвэрлэнэ. Цэвэрлэх хувцсаа өлгүүрт өлгөөд баллуураар бохирдсон (зах, энгэр, ханцуй, халаас, шуумаг) хэсгийг дээрээс нъ доош нь үрнэ. Дараа нь ширүүн сойзоор сойздоно. Цахилгаан товч бохирдох юм уу товчлуур нъ гүйхдээ муу бол хуучирсан буюу хэрэггүй болсон шүдний сойзоор сойздоод вазелин нимгэн түрхээд илүүдлийг нь зөөлөн цаасаар авна.

Сүлжмэл эдлэлийг өлгүүрт өлгөхөд сунаж хэвээ алддаг. Иймээс эвхээд гялгар уутанд хадгалах нь зүйтэй.
Удаан биш хэрэглэсэн хувцас хунарыг нашатырын спиртийн (аяга усанд 1 цайны халбага) сул уусмалд норгосон сойзоор сойздоод индүүднэ. Ингэснээр өнгө нь гэрэлтэх ба тоос нь арилдаг.

Ямаан хилэн, хээтэй хилэнг цэвэрлэх.
Хүнсний зүйлээс бохирдсон ямаан ба хээтэй хилэнг цэвэрлэхдээ эхлээд ууранд бариад эмнэлгийн бзлон нашатырын (аяга усанд 1 хоолны халбага) спиртийн бүлээн уусмалд норгосон үстэй даавуугаар арчина.
Цагаан ямаан хилэнг бензинтэй хольсон төмсний гурилаар (хагас аяга бензинд 2 атга) цэвэрлэнэ. Гурилаа түрхээд хатаасны дараа нухна. Ингэж цэвэрлэхдээ галаас хол байлган аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Хээтэй хилэнг тоос сорогч, ширүүн сойзоор цэвэрлэж үл болно. Үүнийг зөөлөн сойзоор тоосыг аваад бензинд норгосон хөвөнгөөр арчиж хатаасны дараа эмнэлгийн спирттэй хөвөнгөөр цэвэрлэнэ. Хээтэй болон ямаан хилэн эдлэлийг ацетон, цууны ханд, халуун усаар (50 градусаас илүү) цэвэрлэж үл болно.

Тансар хилэнг цэвэрлэх. Тоосыг нь цэвэрлэхдээ нашатырын спирттэй (5-6 литр усанд 1 хоолны халбага) хүйтэн усанд 15 минут дэвтээнэ. Дараа нь сайн чанарын савангийн хөөстэй хүйтэн усанд хийж базна, харин мушгиж болохгүй. Усаа цэвэр болтол булхаж аваад мөрөн өлгүүрт өлгөж тал тал тийш нь татаж хуучин хэвэнд оруулна.

Үстэй эдлэлийг цэвэрлэх ба арчлах.

Норсон үсийг галд болон наранд хатааж үл болно. Норсон үстэй дээлийг мөрөн өлгүүрт өлгөөд пийшин, халаагуураас хол газарт дүүжлэх хэрэгтэй. Хатахаар нь сайтар сэгсэрнэ. Налсан үсийг самнаж үл болно.
Хэрвээ нэхий дээлийг цэвэрлэх бол даавуун дээр үсийг нь доош нь харуулж дэлгээд саваадна. Будсан нэхий дээлийг будаагүй зүйлийн ойр, бас нэхий эдлэлийг гэмтээдэг учир шохойгоор будсан хананд өлгөж болохгүй. Шүүгээнд үстэй дээлийг үс нь нала-хаас болгоомжилж зайтай газар өлгөх хэрэгтэй.

Үнгэгдсэн нэхий дээлийг чийглэсэн бор хөвөнгөөр үсийг нь норгохгүйгээр арчаад хатаасны дараа сайн сэгсрэх хэрэгтэй. Үстэй эдлэлийг тарианы халаасан хуурай хивэг, модны хуурай үртсээр цэвэрлэж болдог. Хивэг үртсээр сайн үрээд хөрсөн талаас нь саваадна. Хатсан нэхий эдлэлийг зөөлрүүлэхдээ өндөгний шарыг хоолны халбага вазелинтай холиод хагас цайны халбага глицеринийг 0,5 литр бүлээн устай холъж иийлүүлж сайн хутгаад хөрсөн талд нь нимгэн түрхэнэ.

Хатсаны дараа болгоомжтой нухна. Ийм холъцоор нэхий эдлэлийг зөөлрүүлэхэд удаан хугацаагаар зөөлөн чанараа алддаггүй. Глицерин усны хольцоор нэхий эдлэлийг зөөлрүүлж болдог. Шарласан саарал каракулыг хэдэн дусал нашатырын спирт дусаасан ус төрөгчийн хэт исэл (аяга бүлээн усанд 1 цайны халбага)-ээр арчиж өнгөлнө. Нэхий эдлэлийн толбыг тусгай бодистой хөвөнгөөр арчина. Энд хоёр жор бий.
  1. ижил хэмжээтэй эмнэлгийн спирт, аммиакийн ус,

  2. хувь аммиакийн ус, 3 хувь хоолны давс, 50 хувь ус орно.

Арчсан газраа маалинган алчуураар арчаад гөвж сэгсэрнэ.
Минж, халиу, номингийн үсийг хуурай халуун элсээр цэвэрлэнэ. Ширээн дээр дэлгэж тавиад дээрээс нь элсээ асгаад алгаараа үрнэ. Бохирдсон элсийг сэгсэрч асгаад, цэвэр элс нэмж хийх зэргээр цэвэр болтол нь үрнэ.

Хиймэл үсэн эдлэлийг цэвэрлэх. Хуурай цэвэрлэгээ.

Дотор талаас нь цохиж өнгөн талыг сойздоно. Гэхдээ үсний дагуу сойздоно. Дараа нь мохоо сийрэг шүдтэй самаар болгоомжтой самнана. Тосон толбыг ижил хэмжээтэй авсан хатаасан төмсний гурил, бензины хольцоор арилгана. Харин урьдаар үл ажиглагдах газар түрхэж турших хэрэгтэй. Хатаасны дараа үзэхэд өнгө нь өөрчлөгдөөгүй бол цэвэрлэж болно. Хэрэв толбо удсан бол дээрх аргыг давтан хийх хэрэгтэй. Бензинтэй ажиллахдаа болгоомжилж галаас хол, тамхи татахгүй байх хэрэгтэй.

Чийгтэй цэвэрлэгээ. Хиймэл каракул эдлэлийг бензинтэй хольцоор цэвэрлэж болохгүй. Гэхдээ доорхи жорыг хэрэглэнэ. 0,5 л буцалсан усанд «Детское» савангаас хэсгийг хийж хутгаад зөөлөн үрж арчина. Савангаа уустал нь тасралтгүй зөөлөн хутгаж буцалгасны дараа хөргөнө. Аяга халуун усанд аяга бензин холиод дээрх бүлээн уусмалд хийж хутгана. Ингэж бензинтэй саван бэлтгэх бөгөөд сайн хадгалах хэрэгтэй. Ийм саванг хэрэгцээтэй хэмжээгээрээ авч, авсан хэмжээтэйгээ адил хэмжээний бүлээн устай найруулаад цэвэрлэгээндээ хэрэглэнэ.

Цэвэрлэхдээ юуны өмнө сойзоо сайн сэгсэрч цэвэрлэнэ. Цэвэрлэх зүйлээ хулдаасаар бүтээсэн ширээн дээр дэлгэж тавиад цэвэрлэх хэсгийнхээ дор хавтгай мод хийж богино үстэй ширүүн сойзыг уусмалдаа дүрээд ширхгийн дагуу сойздоно. Эхлээд бохирдсон хэсгийг (зах, ханцуй г. м), дараа нь бүгдийг цэвэрлэнэ. Уусмалаа арилгахын тулд чийгтэй алчуураар арчих бөгөөд дотрыг нъ норгохгүй байхыг хичээх хэрэгтэй. Чийгтэй алчуураар хэд дахин арчина. Чийгтэй эдлэлээ халуун биш дулаан газар хатаана. Хатахын хамт болгоомжтойгоор сийрэг шүдтэй мохоо самаар ширхгийн дагуу самнана. Хиймэл эдлэлийг ацетон болон цууны хандаар цэвэрлэж болохгүй.

Гутал, савхи, ширэн эдлэлийг арчлах, цэвэрлэх

Шир, савхин эдлэлийг ялангуяа зах, манжетийг байнга глицеринээр арчиж байвал ямагг өнгөлөг байна. Хүрэм, савхин дээл өнгө алдвал жүржийн хальсаар арчина. Хуучин савхин гутлыг 3—4 дусал сүү нэмсэн давирхайгаар арчиж өнгөлнө. Цагаан өнгөтэй туфлийг угаалгын нунтаг бүхий бүлээн усанд дүрсэн зөөлөн сойзоор угаагаад бүлээн усаар дахин угааж хуурай болтол арчина. Тэгээд гутлын өнгөгүй тосоор тослоно. Өнгийн гутлыг өнгийнх нь шинэ тосоор тосолно.

Бараан ширээр хийсэн цүнхийг нимбэгний шүүсэнд дүрсэн хөвөнгөөр арчихад өнгө нь гялалзана. Кофены шаараар бараан өнгийн ширийг өнгөлдөг. Нэг, хоёр цайны халбага нойтон шаарыг ноосон буюу үстэй даавуунд боогоод цүнх, туфли, зэргийг маш сайн үрж арчихад шинэ юм шиг гялалзана. Ширэн цүнхийг бага зэрэг нашатырын спирттэй савантай бүлээн усаар болгооомжтой угаагаад касторовыя (ургамлын гаралтай) тостой алчуураар арчина. Хэрэв шинэ савхин бээлий бариу байвал нойтон алчууранд боогоод 2—3 цаг болгосны дараа гартаа хийгээд хатаах хэрэгтэй.

Савхин бээлий, хүрэм, дээлийг үл ялих өндөгний цагаантай үстэй даавуун алчуураар арчиж цэвэрлэнэ. Шинэ гутлыг гутлын сайн тосоор тослоод хилэнгээр эсвэл зүсэм нимбэгээр арчиж гөлийлгөнө.Норсон туфлийг хэвийг алдагдуулахгүйн тулд хат магц нь вазелинаар арчаад хэдэн цагийн дараа өнгө ортол нь зүлгэж цэвэрлэнэ. Гутлын цагаан толбыг хоолны цуугаар арилгана. Бензинд норгосон хөвөнгөөр гутлын хөгцийг арилгана.
Гутлын хэвийг алдуулахгүй байх нь хадгалахаас хамаарна. Норсон гуталд сонингийн цаас чихээд хатаахад чийгийг сайн татдаг.

Гутлыг пийшин, халаагуурын ойр хатааснаас шир нь хатаж хугардгийг анхаарах хэрэгтэй. Шинэ туфлийн хатуу өсгийг лаагаар, нойтон савангаар эсвэл спиртээр арчвал толбо суудаггүй. Хүрэн өнгийн гутлыг цайны халбага давирхайн шүүсийг 3 цайны халбага сүүтэй найруулсан хольцоор цэвэрлэнэ. Лакадсан эдлэлийг сүүнд норгосон хөвөнгөөр арчаад хатахаар нь сонгиноор үрнэ. Дараа нь үстэй даавуугаар гялалзтал нь арчина.
Хиймэл арьсаар хийсэн гутлыг вазелинаар цэвэрлэхэд өнгийг нь гялалзуулахаас гадна хугарахаас хамгаална. Багадсан буюу бариу гутлыг дотор талд нь үнэртэй ус түрхээд сунатал нь өмсөнө.

Илгэн эдлэлийг цэвэрлэх.

Илгэн эдлэл яваандаа гялайдаг. Яаж эхнийх нь өнгөнд оруулах вэ гэвэл сүү содны (I цайны халбага содыг I аяга сүүнд найруулна) бүлээн уусмалаар арчина. Нэлээн үр ашигтай арга бол 3/4 аяга усанд 1/4 аяга нашатырьн спирт хийж зайлаад арчина. Гялайсан хэсгийг энэ ууамалд дүрсэн хөвөнгөөр арчина. Дараа нь цэвэр усаар угаагаад цууны (I литр усанд 1 цайны халбага цууны ханд) уусмалаар арчина. Илгэн гутлыг бичгийн баллуур, резин сойз, хуурай давс, нунтагласан цагаан талх зэргээр цэвэрлэнэ.

Хар өнгийн илгийг бичгийн машины хуучирсан лентээр, тосны толбыг бензинээр цэвэрлэнэ. Норсноос үүссэн цайвар толбыг арилгахад хэцүү учир илгэн гутлыг цаг агаарын хуурай нөхцөлд өмсөх нь зүйтэй. Норсон гутлыг хатаахын өмнө сонингийн цаас чихээд, сойзоор сойздоно. Хэрэв толбо үлдвэл савантай бүлээн усаар угаана.

Цувыг цэвэрлэх.
Цувыг савантай усаар сойздож цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ мөрөн өлгүүрт өлгөөд захнаас нь хормой руу нь хөнгөнөөр арчина. Цувыг нухаж, мушгиж болохгүй. Устай хэвээр нь өлгөж усыг нь шүүрүүлж хатаах хэрэгтэй. Цувыг халаатуур, пийшингээс зайдуу газар хатаана. Наранд хатаахгүй байх нь чухал. Резин цувыг бага зэрэг нашатырын спирттэй савантай бүлээн усаар угаана.

Резин цуваа ширээн дээр дэлгээд уусмалд норгосон ширүүн сойзоор сойздоод усанд сайн булхаад мөрөн өлгүүрт өлгөж хатаана. Цувыг мушгихгүй байх ба ямар нэгэд уусгагчийг (бензин, давирхайн шүүс) хэрэглэж үл болно.
Өнгийг нь алдуулахгүй байхын тул нойтон үед нь цуунд норгосон хөвөнгөөр арчина. Резин цувыг халуун усанд угаагаад мөрөн өлгүүрт өлгөхөд хэмжээгээ алдахгүйгээс гадна шив шинэ юм шиг болно.



Digg Google Bookmarks reddit Mixx StumbleUpon Technorati Yahoo! Buzz DesignFloat Delicious BlinkList Furl

0 comments: on "Хувцасыг цэвэрхэн өмсөнө гэдэг тийм ч хэцүү биш"

Post a Comment